Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хэнтий аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 11 дугаар сарын төлөв байдал
Хэнтий аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023 оны 11 дугаар сард Хэрлэн гол дээд, доод цэгүүдээс хяналт шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2023 оны 11 дүгээр сард хийсэн Хэнтий аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүд дээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Уснычанарынүзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Өндөрхаан дээд |
6.47 |
1.2 |
4.1 |
0.06 |
0.002 |
0.013 |
2 |
Өндөрхаан доод |
5.64 |
0.5 |
3.7 |
0.04 |
0.002 |
0.006 |
Уснычанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээтхүчилтөрөгч, ПИЧ-Перманганатынисэлдэхчанар, илр-илрээгүй, MNS4586-98 уснычанарынстандартдахьхүлцэхагууламжаасдавсанүзүүлэлтүүдийгтодруулав.
Хэрлэн гол: Хэрлэн гол Өндөрхаан дээд, доод хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 138.9 мг/л 134.0 мг/л байна. Биохимийн хүчилтөрөгчийн агууламж 1.2 мг/л 0.5 мг/л байсан байна. Мөн Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас даваагүй байна.
Дүгнэлт:
Хэнтий аймгийн гадаргын усны 2023 оны 11 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын усны эрдэсжилтийн дундаж нь 136.5 мг/л хэлбэлзэж байлаа.
Хэнтий аймгийн гадаргын усны 2023 оны 11 дүгээр сарын Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад өндөрхаан дээд болон доод цэг дээр ууссан хүчилтөрөгч 5.64 -6.47 мг/л давсан, биохимийн хүчилтөрөгч хүлцэх агууламжаас Хэрлэн гол доод цэг 0.5 мг/л Хэрлэн гол дээд цэг 1.2 мг/л хэтэрсэн байна. Бусад үзүүлэлт хүлцэх агууламжаас давсан ажиглагдаагүй.
ХЭНТИЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ